tele
88104723 88104713
time
Да - Ба: 09:00 — 17:00 Бя - Ня: Амарна

РАДИО СТАНЦИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Өнөөдөр танд захын лангуу богино долгионы станц зарж чадах хэдий ч хэн нь ч мэргэжлийн талаас нь зөвлөж чадахгүй. Гар болон машины суурин радио станцууд болгон өөр өөрийн онцлог шинж чанар болон давуу болон сул талуудтай. Тиймээс сонголтоо хийхдээ доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй.


- Өөрийн хэрэгцээгээ зөв тодорхойлох
- Ямар зайд холбогдох вэ
- Станц ашиглах орчин ямар вэ (халуун, хүйтэн, чийгтэй, бороо ус болон тоосорхог, шавар шавхай, төмөрлөг буюу төмөрийн үртэс ихтэй)
- Цэнэгээ хэр удаан барьдаг байх вэ
- Бусад радио төхөөрөмжүүдтэй холбогдох шаардлага гарах уу үгүй юу
- Радио долгионы зөвшөөрөл авахад ямар нэгэн хүндрэл гарах уу
- Тодорхой хугацааны дараа засвар үйлчилгээ авах боломж бүрдсэн байх уу
- Дагалдах сэлбэг хэрэгслийн олдоц сайтай байх уу (батерей, антенн цэнэглэгч гм, машины станц бол антенн кабель, микрофон гм)
- Тэсэрч дэлбэрэх, амархан шатах орчин буюу нефть түлшний олборлолт болон агуулах, мөн метаны хий давамгайлсан орчинд ашиглах уу
- Энэ бүгдээс хамаараад эцэст нь мэдээж үнэ.

Радио станцийг чанарын хувьд 4 ангиллаж болно.
А. Дууриамал буюу ямар нэгэн станцийг нүдэнд харагдах байдлаар нь дууриалгаж үйлдвэрлэсэн (Fake radios)
Б. Дахин шинэчилсэн буюу үндсэн платыг сэргээн засварлаж шинэчилсэн (renew radios)
В. Ази номхон далайн орнуудын зах зээлд зориулагдсан (Asia Pacific only)
Г. Хойд Америк болон Европын зах зээлд зориулагдсан
Дээрхи зориулалтаас хамаарч үнэ нь харилцан адилгүй байна.

Нисэх буудал, гүний уурхай, нефьтийн агуулах болон үйлдвэрлэл, маш мэдрэмтий тоног төхөөрөмжтэй орчин болон өндөр цахилгаан соронзон орон бүхий орчинд (цахилгаан станц) тусгай зориулалтын радио станц ашиглана гэж заасан байдаг бөгөөд та ямар нэгэн эрсдэлд орохоосоо өмнө заавал мэрэгжлийн зөвөлгөө авах хэрэгтэй. Радио станц гэдэг нь тодорхой тохируулж өгсөн давтамжийг ашиглан өөр хоорондоо тодорхой зайнд харилцан холбогддог холбооны хэрэгсэл юм. Радио станцийг дотор нь гар, суурин, машины болон дахин дамжуулах гэж ангилдаг бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрийн гүйцэтгэх үүрэг, онцлог шинж чанараараа ялгаатай. Радио станцийн гарал үүсэл 1900 оны эхээр цэргийн болон худалдааны усан онгоцууд ашигладаг байсан телеграфийн холбооноос үүсэж хөгжсөн бөгөөд Анхны машины станц 1923 онд Австралийн Викториягийн цагдаагийн газар ашиглагдаж эхлэсэн түүхтэй бөгөөд тэр цагаас хойш улам боловсронгуй, дизайнлаг, авсаархан болж хөгжсөн бол дэлхийн 2-р дайны үед гар станцууд (газар болон агаарын хооронд холбогддог) түлхүү хөгжсөн гэдэг. Анологи радио станц 2000 он гартал түлхүү хөгжиж технологийн шинэчлэл, хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлсэн тоон технологи бүхий станцууд (DMR) 2007 оноос хөгжингүй улсуудад ашигладаж эхлэсэн бөгөөд манай оронд 2011 оноос тоон техниологийн радио станцууд түгээмэл ашиглагдаж эхлэсэн. Мөн олон улсын хүчний болон нисэх буудал, төрийн шуурхай үйлчилгээний албанд ихэвчлэн TETRA (Terristial Trunked Radio) (Америк-д Р25) системийн радио холбоо түгээмэл ашиглагддаг бөгөөд энэ системийн Монголын цагдаа хүчний болон төрийн тусгай үйлчилгээнд илүү тохиромжтой нэгдсэн хяналт удирдлагын систем бүхий цогц систем байх юм.

Тоон системийн давуу тал
Тоон системийн давуу талуудыг дурдвал
1. Ярианы чанар маш өндөр түвшинд боловсруулагддаг.
2. Ярианы нууцлал мөн маш өндөр түвшиний нууцлалтай. Гадны ямар ч төхөөрөмж сонсох, тагнах, саад хийх нөлөөлөх боломжгүй
3. Интернет сүлжээ ашиглан хот хөдөө мөн гадаад улстай ч холбогдож ярих, болон бусад мэдээлэл солиоцох боломжтой.
4. Ганц яриа ч биш, текст мессэж, болон GPS-н өгөгдөл болон бусад дата дамжуулах солилцох боломжтой.
5. Халдлагаас хамгаалах болон станцийг зайнаас хаах нээх, сонсох удирдах зэрэг хяналтын олон функцүүдтэй

KenWood Mongolia KenWood Mongolia
КЕНВУДМОНГОЛ ХХК kenwoodmongol@yahoo.com
8 495 215-03-71 8 800 333-68-35
09:00 — 20:00 понедельник - пятница 09:00 — 18:00 суббота - воскресенье
Наличные, Visa/Mastercard, Б/Н расчет, Кредит
Москва, Россия ул. Павловская, 27с3 (м. Тульская)
Карта
hCard photo of KenWood Mongolia
115093 Россия, г. Москва, ул. Павловская, 27с3 (м. Тульская)
Телефоны: 8 495 215-03-71, 8 800 333-68-35
Мы работаем 09:00 — 20:00 понедельник - пятница, 09:00 — 18:00 суббота - воскресенье