tele
88104723 88104713
time
Да - Ба: 09:00 — 17:00 Бя - Ня: Амарна

РАДИО СТАНЦИЙН АШИГЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЗААВАР

Радио станцийг ашиглахдаа доорхи зүйлсийг анхаарна. Үүнд:


1. Ямар ч тохиолдолд станцийг антенгүйгээр ашиглахыг хориглоно. Мөн антенн бүрэн бус гэмтсэн, хугарсан, шалбарсан зэрэг бүрэн бүтэн шинж чанараа алдсан бол заавал солих шаардлагатай. Үүний шалтгаан нь антенны бүрэн бус байдал алдагдсанаар станцийн оролт гаралтанд тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс гадна станцийн цаашдын ажиллагаанд гэмтэл үүсгэх мөн ашиглаж байгаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тухайн ойр орчмын цахилгаан хэрэгслүүдэд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай.
2. Гар станцийг хэт удаан цэнэглэх, мөн асаалттай цэнэглэх, цэнэглэгчин дээр нь атгаж ярих, мөн хэт удаан атгаж ярих, станцаар ямар нэгэн дуу хөгжим тасралтгүй нэвтрүүлэх зэргийг хориглодог. Радио станцийн нэг удаагын нэвтрүүлэх дээд хязгаар 1 минут байдаг ба тасралтгүйгээр тэрнээс удаан атгавал станцийн гаралтын элементүүдийг гэмтээх аюултай
3. Машины станцийн хувьд машины станц зөвхөн 12В-н батерейтэй шууд залгагдан ажилладаг бөгөөд зориулалтын бус цахилгааны утас ашиглан тэжээлийн утсыг уртасгах, тамхины асаагуурт залган ажилуулах, зэрэг нь машины цахилгаан хэрэгслүүд болон удирдлагын хэсгийг гэмтээх мөн машинд цахилгаанаас үүдэлтэй гал гарах эрсдлийг дагуулна.
4. Хэрэв уг машин 24В-н цуваа батерей ашигладаг бол аль нэг батерейд нь банк хасан холбохийг хориглодог. Харин энэ тохиолдолд зориулалтын хүчдэл хуваагч инвертер ашигладаг. (24VDC to 13VDC 45A)
5. Машины станц батерейтэй залгаатай үед уг машинаар өөр машиныг холбож асаахыг хориглодог. Энэ нь станцаас гадна машины бусад цахилгаан хэрэгслүүдыг гэмтээж болзошгүй.
6. Дуу цахилгаантай бороотой үед станцийг унтраасан байх мөн өндөр хүчдлийн шугамын доогуур гарахдаа болон түүний ойр орчимд (1-5m) станц ашиглахыг хориглодог.
7. Өвлийн хүйтэнд гадаа байгаад удсан гар болон машины станцийг шууд ашиглахийг хориглодог бөгөөд тасалгааны буюу кабины дулаан хэмд хүрсэний дараа ашиглана. Мөн гар станцийн батерейг шууд цэнэглэхийг хориглоно. Тасалгааны хэмд хамгинй багадаа 25-30минут байлгасаны дараа цэнэглэнэ.
8. Хэрэв радио долгион ашиглагч этгээд өөрийн зөвшөөрөл бүхий долгионоос гарч бусад хүмүүсийн харьцаж байгаа долгионд тааруулан доог тохуу хийх бусдад садаа болох зэрэг үйлдэл нь Харилцаа холбооны тухай хууль болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны холбогдох журам тогтоомжийг зөрчиж байгаа бөгөөд хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

РАДИО СТАНЦИЙН ТҮГЭЭМЭЛ ГЭМТЛҮҮД


  • Радио станцийн гэмтлүүд нь ихэвчлэн өөрийн бодит хэрэглээг буруу тооцоолж хямд үнэтэй станц худалдан авснаас үүдэн гэмтдэг. Өөрөөр хэлбэл хэрэв ба барилга байгууламж дээр ажилладаг бол таны ашиглах станц тодорхой өндөрөөс унахад, шавар шавхай усанд унахад ажиллаж л байдаг мөн төмрийн үртэс чанга яригч руу нь ороод шавдаггүй тийм л станцийг сонгох хэрэгтэй. Станц болгон харилцан адилгүй чанартай, харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг. Иймээс та радио станц худалдан авахдаа зөвхөн үнэ өртгөөр нь биш ямар орчинд ажиллах вэ гэдгээ зөв тодорхойлсоны дараа сонголтоо хийсэн нь дээр.
  • Радио станцийн түгээмэл гэмтэл бол доргилт, хүчтэй унасанаас үүдэлтэй станцийн дотор талын элементүүдийн хөндийрсэн, дууны асааж унтраах болон суваг шилжүүлэгч гэмтэх, унасанаас үүдэлтэй гэмтлүүд
  • Станцийн чанга яригч дээр төмрийн үртэс, шороо тоос хуримтлагдснаас үүдэлтэй чанга яригчийн гэмтэл
  • Хүчтэй унаснаас болж антенны суурь платнаас хөндийрсэн, хугарснаас үүдэлтэй антенн ашиглалт муудаж станцийн оролт гаралтын параметрүүдийн гэмтэл
  • Станцийг байнга цэнэглэдэг, буруу цэнэглэлттэй холбоотой станцийн цахилгаан тэжээлийн холбогдолтой гэмтэл болон батерейн цэнэг барих чадвараа алдах
  • Антенны бүрэн бус байдлыг алдагдуулснаас үүдэлтэй станцийн оролт гаралтын параметрүүдийн гэмтэл
  • Радио станцийг буруу ашигласнаас үүдэлтэй цахилгааны болон оролт гаралтын параметрүүдийн гэмтэл
  • Машины станцийг батерейд залгаатай байхад давхар цахилгаан хэрэгсэл туйл андуурч холбох мөн өөр машин холбож асааснаас үүдэлтэй цахилгааны гэмтэл
  • Станц анх үйлдвэрлэгдэхдээ чанаргүй элементүүд ашиглаж хийгдснээс үүдэлтэй үйлдвэрийн гэмтлүүд зонхилдог.

KenWood Mongolia KenWood Mongolia
КЕНВУДМОНГОЛ ХХК kenwoodmongol@yahoo.com
8 495 215-03-71 8 800 333-68-35
09:00 — 20:00 понедельник - пятница 09:00 — 18:00 суббота - воскресенье
Наличные, Visa/Mastercard, Б/Н расчет, Кредит
Москва, Россия ул. Павловская, 27с3 (м. Тульская)
Карта
hCard photo of KenWood Mongolia
115093 Россия, г. Москва, ул. Павловская, 27с3 (м. Тульская)
Телефоны: 8 495 215-03-71, 8 800 333-68-35
Мы работаем 09:00 — 20:00 понедельник - пятница, 09:00 — 18:00 суббота - воскресенье